Дата Аналистаар мэргэшсэн Бизнесийн удирдлагын магистр

AUM нь АНУ-ын Microsoft Professional Program in Data Science болон Harvard Data Science хөтөлбөрийн дагуу 100% Англи хэл дээр Америк болон гадаад багш, профессоруудтай суралцах бизнесийн Дата аналистын 1.5 жилийн магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монголдоо Дата аналистын суурь болон бизнесийн удирдлагын магистрын хичээлүүдийг онлайнаар судалж, профессор Роберт Риц Дата аналистын мэргэжлийн хичээлүүдийг зааж, практик дээр хамтран ажиллаж, 1.5 жилд төгсөх боломжтой хөтөлбөр юм.  Тус мэргэжил нь 21-р зууны дэлхийд хамгийн эрэлттэй мэргэжилд тооцогдоод байгаа болно.

Элсэлтийн Шаардлагууд:

Ярилцлага

  • Бизнес, комьпютер, статистикийн чиглэлээр, магадлан итгэмжлэгдсэн их сургуулиас бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй (голч 3.00-с дээш) 
  • Англи хэлний түвшингээ баталсан байх (Бүртгэлийн үед түвшингээ баталсан байх)
  • 1.5-aaс багагүй жил мэргэжлээрээ ажилласан байх
  • Албан ёсны 1 Recommendation letter (Англи юмуу Монгол хэл дээр)
  • CV эсвэл Resume (Англи юмуу Монгол хэл дээр)
  • 500 үгтэй Англи хэлээр эссэ (Яагаад энэ хөтөлбөрт орох сонирхолтой байгаа, энэ хөтөлбөрт суралцсанаар танд ирээдүйд ямар ашиг тустай вэ?)

Судлах хичээлүүд:​
Суурь хичээлүүд (15 кредит):

  1. Leadership (3)
  2. Marketing Management (3)
  3. Economics (3)
  4. Financial Management (3)
  5. Organizational Behavior (3)

Мэргэших хичээлүүд (заавал авах болон сонгон судлах 21 кредит)

  1. Management Information Systems (3)
  2. Quantitative Methods (3)
  3. Intro to Data Science* (заавал судлах) (1)
  4. Intro to Python* (заавал судлах) (3)
  5. Intermediate Python (3)
  6. Machine Learning (3)
  7. Data Visualization (3)
  8. Business Analytics (3)
  9. Business Intelligence (3)

Төлбөрийн мэдээлэл:
Үндсэн төлбөр: Онлайнаар суралцах 1 жилийн (36 кредитийн) төлбөр ₮15.000.000