AUM-н тухай
–> AUM нь 2013 онд Америкийн дээд боловсролыг Монгол улсад оруулж ирэх зорилготойгоор байгуулагдсан бөгөөд Америкийн топ их дээд сургуулиудын хөтөлбөрөөр, бүх хичээлүүд 100% англи хэл дээр, гадаад профессорууд заадгаараа онцлогтой.
–> AUM -д суралцаж буй БҮХ оюутнууд Америкийн LeTourneau Их Сургууль-д 100% хүртэлх тэтгэлэгтэйгээр суралцаж, Америк болон Монголын 2 бакалаврын дипломтой төгсөх, эсвэл Монголдоо сурч төгсөх сонголттой байдаг.
–> AUM-д элссэн жилээ та цаг алдалгүй шууд мэргэжлийн суурь хичээлүүдээ 100% Англи хэл дээр судалж, 2-р курсээсээ эхлэн Бизнесийн удирдлага, Олон улсын бизнес харилцаа, Санхүү, Маркетинг, Нягтлан / Аудит, Онгоцны нисгэгч / Aviation management (тусгай хөтөлбөр) болон Дата Аналист гэсэн мэргэжлүүдээс сонгон төгсөх юм.
–> АНУ-ын их сургуулийн оюутан юу сурч мэдэж байна тэр бүгдийг Монголдоо сурах боломжтой гэсэн үг.
–> Англи хэлний гүнзгийрүүлсэн түвшний оюутнууд нэмэлт кредитийн төлбөр төлөхгүйгээр үндсэн төлбөртөө хэдэн ч хичээл судалж, хамгийн багадаа 2.5-3 жилийн дотор бакалаврын зэргээр төгсөх боломжтой.
–> Манай сургуулийн бүх оюутнууд АНУ-ын LeTourneau Их Сургууль-д 100% хүртэлх тэтгэлэгтэйгээр шилжин суралцах эрхтэй байдаг. Тухайн тэтгэлэгийн хэмжээ нь Монголдоо AUM-д сурсан голч онооноос хамаарна. Та Монголдоо хамгийн багадаа 2 улирал (30 кредит), хамгийн ихдээ 2 жил (60 кредит) суралцсанаар шилжих боломжтой. АНУ-д суралцан төгссөн бүх оюутнууд Монгол, Америкийн 2 дипломтой төгсөх юм.
–> AUM-н эх сургууль болох IDER English School of Business-ийн дор олон улсад магадлан итгэмжлэгдсэн тул таны диплом болон авсан хичээлийн кредитүүд дэлхийн улс орон бүрт хүлээн зөвшөөрөгдөх юм.
Асуулт, Хариулт
AUM надад тохирох уу?
Хэрвээ Та:
–> Америкийн боловсрол эзэмших, Америкийн их сургуульд өндөр тэтгэлэгтэй суралцах зорилготой бол
–> Магадгүй заавал Америк явалгүй Монголдоо боломжийн төлбөрөөр Америкийн боловсролыг Америк профессоруудаас олж авах хүсэлтэй бол
–> Диплом гэх цаас биш, жинхэнэ мэдлэг ур чадварыг олж авъя, дэлхийн боловсрол эзэмшье, сурсан бүхнээ практикт ашиглая гэсэн зорилготой бол
–> Өөрийгөө нээж, “Би хэн бэ?” гэдгээ олж, амжилтанд хүрье гэсэн хүсэл тэмүүлэлтэй бол
–> Өөртэйгөө адилхан эрч хүчтэй, хүсэл тэмүүлэл, зорилготой, чадварлаг, найрсаг соёлтой хүмүүсээр хүрээлэгдсэн нээлттэй орчинд суралцах хүсэлтэй бол
–> Gap year авалгүй Америкийн их сургуульд цааш суралцахад академик түвшний мэдлэгээ маш сайн бэлдэж, тэтгэлэг авах, тэтгэлэгээ хадгалах ур чадвартай болох бол
–> Бизнес, санхүү, маркетинг, нягтлан бодох, олон улсын бизнес харилцаа, Дата аналист зэрэг мэргэжлээр мэргэших зорилготой байгаа бол AUM танд тохирно.
Өөрийгөө хөгжүүлэх боломж хэр их вэ?
THE SKY IS THE LIMIT! Өөрийн компаниа байгуулахаас эхлээд өөрийн хүссэн зорьсон, дуртай сонирхолтой зүйлсээ хөгжүүлж, өөрийн “БИ” гэдгээ таньж мэдэж, Америк профессоруудтайгаа тулж ажиллан сурсан мэдсэн мэдлэгээ практикт ашиглах бүх боломжийг танд олгож байна. Мөн хичээлээс гадуурх чөлөөт цагаа хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөх, хувь хүний хөгжлөө дэмжих, socialize хийж, шинийг суралцах, оролдох, мэдэх боломжтой олон үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, клуб, event, activities-үүд зохион байгуулагддаг тул бүх үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг зөвлөж байна.
Энэ орчин, энэ 4 жил таны амьдралын амжилт бүтээлийн тууривлын эхлэл байх тул шилдэг багш, хамт олныхоо тусламжтайгаар өөрийн хүссэнээ амьдралд урлаарай.
AUM надаас юу хүсэх вэ?
- Өөрийн гэсэн зорилготой, тэмүүлэлтэй, түүндээ хүрэх цуцалтгүй дайчин, хөдөлмөрч зантай байх
- Жинхэнэ боловсрол эзэмших гэсэн чин хүсэлтэй байх
- Америк багш нартай нээлттэй харьцаж, өөрийгөө ойлгуулах чадвартай байх
- Англи хэл дээр мэргэжлийн хичээлүүд орох тул Англи хэлний ахисан түвшинтэй байх
- Өөрийгөө дайчилж сурах чадвартай байх
Заавал эсээ, ярилцлага өгөх ёстой юу?
Шалгалтын онооноос хүнийг дүгнэж, таньж мэдэх боломжгүй байдаг. Хүн болгон өөрийн гэсэн сонирхдог, чаддаг, чаддаггүй зүйлстэй, давуу тал, сул талтай, бусдаас өөр, дахин давтагдашгүй. Тиймээс бид элсэн орж буй бүх сурагчидтайгаа ярилцлага хийж, эссэг нь уншиж таны дуртай дургүй зүйлс, зорилго, хүсэл тэмүүлэл, таны “ХЭН” болохыг таньж мэдэж, цаашид сургуулийн зүгээс хэрхэн тусалж, хамтарч ажиллаж болохыг тодорхойлохыг хичээдэг. Өөрөөр хэлбэл сургууль-сурагч хоорондын зохицлыг тодорхойлохыг хичээдэг гэсэн үг.
AUM сургуульд сурч буй оюутнууд маань бүгд өөрийн гэсэн зорилго, мөрөөдөлтэй, амжилтанд хүрэх гэсэн уйгагүй тэмүүлэлтэй байдаг тул таныг ийм хүлээц бүхий орчинд бидний нэг хэсэг байж чадна гэдэгт итгэлтэй байна. Эссэ дээрээ ч гэсэн өөрийнхөө “БИ” гэдгийг маш сайн тусгаж өгөөрэй гэж зөвлөх байна.
Америк явахгүйгээр Монголдоо төгсөж болох уу?
Сонгосон мэргэжлээрээ Америкт төгсөх эсвэл Монголдоо төгсөх нь оюутны өөрийнх нь сонголт байдаг.
AUM сургуулийн оюутан бүр Америкт $20,000 хүртэлх тэтгэлэгтэй суралцах эрхтэй байдаг ч зарим сурагчид маань Монголдоо төгсөх сонирхолтой байдаг. Монголдоо Америкт сурсантай ялгаагүй, Америк профессоруудтай 100% Англи хэл дээр мэргэжлийн хичээлүүдээ үзэж, Америкт эзэмших боломжтой бүхий л мэдлэг, ур чадварыг Монголдоо харьцангуй хямд төлбөрөөр олж авдгаараа давуу талтай юм.