AUM-н давуу талууд

  • ✅ Дэлхийн түвшний боловсрол::
    • 00% Англи хэл дээр, Америк, Британи, Монгол профессоруудтай
    • ACBSP-ийн олон улсын аккредитацитай бизнесийн дээд боловсрол
  • 🎓 АНУ-д суралцах боломж
    • Бүх оюутан 100% стипендиар АНУ-д суралцах боломжтой (Монголд 60 кредит + АНУ-д 60 кредит)
    • Солилцоны оюутанаар АНУ-д суралцах
  • ⏱ Хурдан төгсгөx:
    • 3 жилд дүүргэх (нэмэлт кредит авах замаар)
    • Ижил төлбөртэйгээр хязгааргүй кредит авах уян хатан чадвар
  • 💰 Хямд үнээр өндөр чанар:
    • Монголд Америк стандартын өндөр чанарын боловсролыг хямд үнээр авах
    • SAT, TOEFL, IELTS шаардлагагүй, завсарлагагүй шууд элсэх
  • 📜 Давхар диплом ба уян хатан байдал:
    • 2+2 хөтөлбөр: 2 мэргэжлийн диплом (АНУ + Монгол)
    • AUM-д 2 семестр суусны дараа АНУ-д шилжих
  • 💼 Ажил эрхлэлт ба бизнес эхлүүлэх:
    • Суралцах хугацаандаа томоохон олон улсын компаниудын дадлага хийх
    • Стартап бизнесээ эхлүүлэх дэмжлэг, зөвлөгөө авах

АМЬДРАЛЫН ЗОРИЛГОО, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХИЙГ ХҮСЭГЧ БҮХ ХҮНД БИДНИЙ ХААЛГА НЭЭЛТТЭЙ

Манай мэргэжилүүд

БИЗНЕСИЙН УДИРДЛАГА

Өөрийн бизнесээ эхлүүлж, бизнесийг хэрхэн удирдаж авч явах мэдлэг, ур чадварыг эрэлхийж буй хүн болгонд хэрэгтэй мэргэжил. Бизнестэй холбоотой бусад мэргэжлүүдийн бүхий л суурь, давхаргуудыг судлахаас гадна шийдвэр гаргах, удирдагч байх ур чадваруудад суралцана.

САНХҮҮ

Бонд, хувьцаа, хөрөнгө оруулалт, WallStreet-д сонирхолтой юу? Мөнгийг олох, захиран зарцуулах, хуримтлуулах, үржүүлэх, санхүүжилт хийх зэрэг мөнгөтэй холбоотой бүхий л мэдлэг, ур чадварыг байгууллага, хувь хүн, улс орны төвшинд суралцана.

НЯГТЛАН

Тоондоо сайн, аливаад нямбай, эмх цэгцтэй, тэвчээртэй, шударга ханддаг уу? Компаний үйл ажиллагаатай холбоотой орлого зарлагыг нягтлан хянаж, тэмдэглэн баримтжуулж, цаашид байгууллагуудыг хянан шалгаж байх аудиторын төвшинд хүрэх боломжтой мэргэжил

ОЛОН УЛСЫН БИЗНЕС, ХАРИЛЦАА

Олон улсын бизнесийн харилцаа, гүйлгээг хариуцах мэргэжилтнүүд шаардлагатай болж байна. Үүний тулд дэлхийн соёл, хууль, улс төр, бизнесийн орчныг ойлгож, олон улсын байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах ур чадвар, мэдлэгийг эзэмшинэ.

МАРКЕТИНГ

Нээлттэй, нүүрэмгий, бүтээлч сэтгэлгээтэй, бусдад нөлөөлж чаддаг бол маркетинг таны мэргэжил. Зөвхөн бүтээгдэхүүн биш хэрэглэгчийн сэтгэлгээг ойлгож, тэдэнд хэрхэн хүргэхийг суралцдаг, төрөлхийн авьяасаа ашиглах боломжтой салбар юм.

ДАТА АНАЛИСТ

AUM нь 2018-2019 оноос хойш АНУ-ын Microsoft болон Harvard-ийн дата аналист хөтөлбөрийн дагуу 100% Англи хэл дээр заадаг бизнесийн дата аналист хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь өнөө үед дэлхийд хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг юм.

American University of Mongolia


AUM нь Америкийн LeTourneau Их Сургууль-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч юм. Манай хөтөлбөр нь 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлэн амжилттай явуулж байгаа бөгөөд хамгийн чанартай сургуулийн нэг болж олонд танигдсан байна.

Манай AUM-д суралцсанаар та Америкийн боловсролыг Монголдоо Америк багш нараар 100% Англи хэл дээр эзэмших бөгөөд хамгийн багадаа 2 улирал (30 кредит), хамгийн ихдээ 2 жил (60 кредит) Монголдоо суралцсаны дараа Америкийн ​​LeTourneau Их Сургууль руу 100% хүртэлх тэтгэлэгтэй шилжин суралцаж Америкийн болон Монголын бакалаврын 2 диплом авах боломжтой юм.

​Та TOEFL, IELTS эсвэл SAT өгөх шаардлагагүй, GAP year авч цаг алдалгүй Америкийн Их Сургуульд элсэж болно.

Дэлгэрэнгүйг Сургуулийн Талаар хуудаснаас авна уу.

LeTourneau University in USA

LeTourneau University -ийг 1946 онд R.G. LeTourneau үүсгэн байгуулсан бөгөөд АНУ-ын Texas мужийн Longview-д байрладаг.
LeTourneau Их сургууль нь Америкийн баруун эргийн сургуулиуддаа Топ #27-д ордог ба инженерийн болон нисгэгчийн хөтөлбөрөөрөө Америктаа тэргүүлдэг байна.

Цаашдаа LeTourneau Их Сургууль руу шилжин суралцах бол дараах холбоосоор орж сонирхсон мэргэжлээ сонгоно уу.

“Багш нар нь оюутан бүртэйгээ тулж ажиллаж өөрийгөө нээж амжилтанд хүрэх нөхцлийг бүрэн бүрдүүлж өгдөг. Өөрийн гэр бүлээс өөрцгүй хамт олонтой болсондоо маш их баяртай байдаг.”

Б. Дөлгөөн

1-р курс / HS Gunskirchen, Austria төгсөгч

“AUM-д бакалаврын зэрэг хамгаалсан нь надад маш том туршлага, насан туршдаа үлдээх үнэлж баршгүй дурсамж байлаа. Профессорууд надад үргэлж урам зориг өгч, итгэл үнэмшилтэй байснаараа өөртөө итгэх итгэлээ өсгөхөд минь тусалсан.”

Г. Бямбагэрэл

2019 оны төгсөгч  / Редпаф ХХК (Оюу-Толгой)

“Гадаадад сурахын оронд Монголдоо зардал багатайгаар дээд зэрэглэлийн боловсролыг олж авах боломжийг олгодог. AUM-д сурснаар бид зорилгоо зөв тодорхойлж, зоригтойгоор өөрсдийнхөө төлөө эрсдэлтэй алхам хийж сурна.”

О. Ерөө

1-р курс / American School of Ulaanbaatar “ASU” төгсөгч

Бидэнтэй Нэгдээрэй.

Манай үүд өөрийгөө өөрчилж, амжилтанд хүрэхийг зорьж буй хүн бүрт нээлттэй.

Таныг Монголынхоо гэрэлт ирээдүйг бүтээлцэх энэхүү аянд урьж байна.