МАИС-ийн талаар

Монгол дахь Америк Их Сургууль

Монгол дахь их дээд сургууль төгсөгчдийн ур чадвар, Монгол улсын өнөөгийн эдийн засгийн эрэлт хэрэгцээний хооронд ихээхэн ялгаа байгааг дотоодын болон олон улсын байгууллагуудын судалгаанууд тодорхойлсоор ирсэн юм. Энэ байдал нь Монгол Улсын болон  АНУ-ын бизнес, боловсрол, олон нийтийн удирдагчдын бүлгийг  Монгол Улсад Барууны бакалаврын шилдэг боловсролыг нэвтрүүлсэн “Америкийн” их сургуулийг байгуулах алхамд шамдуулсан.

Монгол дахь Америк Их Сургууль (МАИС) нь Монгол Улсын олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай,  чанартай боловсролтой төгсөгчдийг  өөрийн либерал артс хөтөлбөрийг дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Станфордын их сургуулийн багштай хамтран боловсруулж байна.  МАИС нь 2012 оны нэг дүгээр сарын 4 –нд  ашгийн бус, төрийн бус байгууллага гэдгээр  Монгол Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, 2012 оны долдугаар сарын 26-нд  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас их сургуулийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан юм.

2017 оноос тус сургууль нь Томужин Академитэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, ГАП хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  ГАП хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид SAT- ын ерөнхий , судлагдахуун тус бүрийн шалтгалт болон TOEFL-ын шалтгалтад бэлдэж, өөрсдийн академик унших, бичих чадварыг их, дээд сургуулийн түвшний судлагдахуун хичээлд хамрагдсанаар хөгжүүлнэ. Түүнчлэн Монголд танигдсан нэр бүхий компани, төрийн бус байгууллагуудад ажиллаж, сайн дурын ажил хийх боломжоор хангагдана.

 

Яагаад МАИС-ийг сонгох хэрэгтэй вэ?


МАИС –д элсэн суралцсанаар олон тооны чадавхийг эзэмших  болно, үүнд:

  • -Манлайлал
  • -Шүүмжлэлт сэтгэлгээ
  • -Удирдлага
  • -Насан туршийн сургалт
  • -Бүтээлч сэтгэлгээ
  • -Харилцааны ур чадвар
  • -Хамтын ажиллагаа, багаар ажиллах
  • -Ёс зүй
  • -Хувийн хариуцлага, Бусдад үйлчлэх
  • -Дэлхийн ойлголт
  • -Мэдээлэл технологийн ур чадвар

 

Latest News

Founders Announce Establishment of American University of Mongolia

Ulaanbaatar, Mongolia–September 18, 2012 The American University of Mongolia Development Foundation...

A University’s Mission: Preparing Mongolia for the Future

View From Asia September 21, 2012, 4:00 am http://rendezvous.blogs.nytimes.com/category/view-...

Fulbright Program Approves Senior Specialist for American University of Mongolia

Ulaanbaatar, Mongolia–June 28, 2013  The American University of Mongolia (AUM) is pleased to announ...

Жилийн тайлан

AUM 2012 - 2014 AUM Annual Report 2012...