МАИС гэж юу вэ?

Монгол дахь Америк Их Сургууль


Эрхэм зорилго

Монгол дахь Америк Их Сургууль (МАИС) нь Монголын дээд боловсролын хөгжлийг дэмжиж тухайн салбарын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор АНУ-ын либерал артс –  хүмүүнлэгийн ухаанд суурилсан шавь төвтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсролыг Монголынхоо залууст хүргэхийг зорин ажиллаж байна. МАИС нь бүс нутагтаа чанартай боловсролыг түгээгч шилдэг их сургууль болох түүнчлэн өнөөгийн хурдацтай хөгжиж буй зах зээлд өрсөлдөх, хөрвөх чадвартай, чадварлаг оюутан залуусыг бэлтгэх бакалaврын сургалтанд дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготой.

Алсын хараа

МАИС нь ашгийн бус боловсролын байгууллага бөгөөд хүмүүнлэгийн ухааны мэдлэг, шинийг санаачлах бүтээлч сэтгэлгээ, хүнийг сайхан амьдрахад шаардагдах хамгийн сайн боловсролыг түгээх иж бүрэн академик хөтөлбөрийг санал болгож, АНУ-ын шилдэг их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна. Манай их сургууль нь АНУ-ын эрдэм шинжилгээний нэгдлийн шилдэг хөтөлбөрүүд дээр тулгуурлан дээд зэргийн сургалт болон сургалтын хөтөлбөрөөр оюутнуудыг хангах болно.

Үнэт зүйл

МАИС нь өөрийн үйл ажиллагаандаа сургалтын хараат бус байдал, нийгмийн хариуцлага, эрх тэгш байдал, шударга ёс болон төгс байдлын зарчмыг баримтладаг. МАИС-ын сургалтын бодлого нь тухайн салбартаа мэргэшсэн суурь мэдлэгийг үнэлэн дүгнэх болон асуудал шийдвэрлэх чадвартай хослуулсан шавь төвтэй сургууль байж төгсөгчдөө амьдралдаа тодорхой зорилготой, байнга сурч мэдэхийн төлөө тэмүүлэгч болгон бэлтгэхэд оршдог юм.

2017 оноос МАИС нь АНУ-ын Станфордын их сургуультай хүмүүнлэгийн ухааны бакалаврын түвшний болон гэрчилгээ олгох хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр ажилллаж байна.

 

 

Latest News

Founders Announce Establishment of American University of Mongolia

Ulaanbaatar, Mongolia–September 18, 2012 The American University of Mongolia Development Foundation...

A University’s Mission: Preparing Mongolia for the Future

View From Asia September 21, 2012, 4:00 am http://rendezvous.blogs.nytimes.com/category/view-...

Fulbright Program Approves Senior Specialist for American University of Mongolia

Ulaanbaatar, Mongolia–June 28, 2013  The American University of Mongolia (AUM) is pleased to announ...

Жилийн тайлан

AUM 2012 - 2014 AUM Annual Report 2012...