Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйл

Эрхэм зорилго


Монгол дахь Америк Их Сургууль (МАИС) нь Монголын дээд боловсролын хөгжлийг дэмжиж тухайн салбарын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор хүмүүнлэгийн ухаанд суурилсан шавь төвтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хөтөлбөрийг Монголынхоо залууст хүргэхийг зорин ажилладаг. МАИС нь бүс нутагтаа чанартай боловсролыг түгээгч шилдэг их сургууль болох түүнчлэн өнөөгийн хурдацтай хөгжиж буй зах зээлд өрсөлдөх чадварлаг оюутан залуусыг бэлтгэдэг ба бакалaврын дараахи сургалтанд дэмжлэг үзүүлэх эрхэм зорилттой.

 

Алсын хараа


МАИС нь ашгийн бус боловсролын байгууллага бөгөөд АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр хүмүүнлэгийн ухааны мэдлэг, шинийг санаачлах бүтээлч сэтгэлгээ болон манлайлагч хүний эзэмших шинж чанаруудыг хөгжүүлэхээр чиглэгдсэн Монголын ирээдүйн удирдагчдыг бэлтгэх иж бүрэн академик хөтөлбөрийг санал болгодог. Манай их сургууль нь АНУ-ын эрдэм шинжилгээний нэгдлийн шилдэг хөтөлбөрүүд дээр тулгуурлан дээд зэргийн сургалт болон сургалтын хөтөлбөрөөр оюутнуудаа хангадаг. МАИС нь арван жилийн дотор Монгол Улсын шилдэг их сургуулиар олонд танигдахаас гадна дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц шинэлэг залуу их сургуулиудын нэг болно.

 

Үнэт зүйл


МАИС  нь өөрийн үйл ажиллагаандаа сургалтын хараат бус байдал, нийгмийн хариуцлага, эрх тэгш байдал, шударга ёс болон төгс байдлын зарчмыг баримтладаг. МАИС-ын сургалтын бодлого нь тухайн салбартаа мэргэшсэн суурь мэдлэгийг (үндсэн болон дагалдах мэргэжил, төвлөрсөн) үнэлэн дүгнэх болон асуудал шийдвэрлэх чадвартай хослуулсан шавь төвтэй сургууль байж төгсөгчдөө амьдралдаа тодорхой зорилготой, байнга сурч мэдэхийн төлөө тэмүүлэгч болгон бэлтгэхэд оршдог юм. МАИС-ын оюутанд олгож буй боловсрол нь одоогийн болон ирээдүйн Монголын хөдөлмөрийн зах зээлтэй нягт уялдсан, тэдний зорьж буй ажил мэргэжил, боломжийг бий болгож чадах “үр дүнд суурилсан” боловсрол байх болно.

 

Latest News

Founders Announce Establishment of American University of Mongolia

Ulaanbaatar, Mongolia–September 18, 2012 The American University of Mongolia Development Foundation...

A University’s Mission: Preparing Mongolia for the Future

View From Asia September 21, 2012, 4:00 am http://rendezvous.blogs.nytimes.com/category/view-...

Fulbright Program Approves Senior Specialist for American University of Mongolia

Ulaanbaatar, Mongolia–June 28, 2013  The American University of Mongolia (AUM) is pleased to announ...

Жилийн тайлан

AUM 2012 - 2014 AUM Annual Report 2012...