Ажлын байр

Оффисын туслах


Өргөдөл хүлээж авах хугацаа: 2016 оны 8 дугаар сарын 10

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Монгол дахь Америкийн их сургууль болон Англи хэлний институтийн сурталчилгаа, зарлалын материалыг Англи болон Монгол хэл дээр бэлтгэх, нийтлэхэд туслах
    2. Сургалтын талаар сонирхсон хүмүүс болон харилцагч байгууллагуудад утсаар, имэйлээр, биечлэн мэдээлэл өгөх
    3. Монгол дахь Америкийн их сургууль болон Англи хэлний институтийн хөтөлбөрийн талаархи зарлал гаргах, сургалт тэтгэлэгийн өргөдлийн маягтын эх бэлтгэх, сонгон шалгаруулах комиссыг зохион байгуулах, өргөдлийн маягтыг эмхлэх, файлдах, дүнг зарлах зэрэг сонгон шалгаруулалттай холбоотой ажлыг хариуцах
    4. Түвшин тогтоох шалгалттай холбоотой хуваарь гаргах, шалгалтын төлбөр хүлээн авах, шалгалт авах, хариуг танилцуулах
    5. Сургалтын төлбөр хүлээн авах, төлбөрийн мэдээллийг баталгаажуулах, ангид бүртгэж авах, ангиудын нэрсийн жагсаалт гаргах, хүлээлгийн жагсаалтыг хариуцах зэрэг бүртгэлтэй холбоотой ажлыг хариуцах
    6. Суралцагчдын сургалтын төлбөрийн зөрүү, буцаалтын мэдээлэл бэлтгэх
    7. Оюутнуудын улирлын явцын болон эцсийн үнэлгээ, сертификат олголтын талаархи мэдээллийг файлаар хадгалан архивлах
    8.  Монгол дахь Америкийн их сургууль болон Англи хэлний институтийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслах, зохион байгуулах
    Ажлын байрны тодорхойлолт
    Оффисын туслах нь Монгол дахь Америкийн Их Сургуулийн болон Англи хэлний институтийн элсэлт, бүртгэлийн зарлал, түвшин тогтоох шалгалт, суралцагчтай холбоотой асуудлыг зохицуулах, шийдвэрлэх, удирдлагад хүргэх, улирлын явцын болон эцсийн үнэлгээг нэгтгэх зэрэг ажлыг хариуцан ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Microsoft Office-ийн өргөн хэрэглээний програмууд, Google-ийн аппликэйшн дээр ажиллах чадвартай байх
  2. Харилцааны чадвар, ёс зүйтэй байх
  3. Англи хэлний ярих, бичих, ойлгох чадвартай байх
  4. Монгол хэлний бичгийн өндөр чадвартай
  5. Ажил үүргийг эрэмбэлэх, зохион байгуулах, мөн багаар ажиллах чадвартай байх
  6. Санаачлагатай, бүтээлч, асуудал шийдвэрлэх чадвартай байх
  7. Өндөр хариуцлагатай байх

Нэмэлт мэдээлэл

Давуу тал гэж үзэх 
1. Боловсролын байгууллагад ажиллаж байсан туршлагатай
2. Англи хэл дээр бичих чадвартай
3. Боловсролын чиглэлээр сургууль төгссөн
4. Холбогдох ажлын туршлагатай
Нэмэлт боломжууд
Англи хэлний институтийн Хөтөлбөрийн туслах нь Англи хэлний институтийн сургалтуудад үнэгүй суралцах, гадны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломж бүрдэнэ. Цалинг ажлын туршлага, мэргэжлийн ур чадвараас хамааран тогтооно.
Материал хүлээж авах хугацаа:
Өөрийн CV болон таныг тодорхойлох хүмүүстэй холбогдох мэдээлэл, ажилд орох хүсэлтээ Монгол эсвэл Англи хэл дээр бичиж sbolor@aum.edu.mn хаягаар илгээнэ үү!
Өргөдөл хүлээж авах хугацаа: 2016 оны 8 дугаар сарын 10-ныг дуустал имэйлээр болон биеэчлэн хүлээн авна.

Имэйл: sbolor@aum.edu.mn
Хаяг: DHL байр, 4 давхар, Энх Тайвны Өргөн Чөлөө 10/5, Улаанбаатар 14210
Утас: 11-313184

Latest News

Founders Announce Establishment of American University of Mongolia

Ulaanbaatar, Mongolia–September 18, 2012 The American University of Mongolia Development Foundation...

A University’s Mission: Preparing Mongolia for the Future

View From Asia September 21, 2012, 4:00 am http://rendezvous.blogs.nytimes.com/category/view-...

Fulbright Program Approves Senior Specialist for American University of Mongolia

Ulaanbaatar, Mongolia–June 28, 2013  The American University of Mongolia (AUM) is pleased to announ...

Жилийн тайлан

AUM 2012 - 2014 AUM Annual Report 2012...