SIT Оюутнууд МАИС-н Лекцэнд сууж, МАИС-н оюутнуудтай уулзав
3 дугаар сарын 11-нд МАИС-н багш доктор Николь Шафер-MакДаниель Монгол дахь SIT Дэлхийн сургалтын хөтөлбөрийн бакалаврын оюутануудад “Судалгааны санал бичих ” сэдвээр лекц уншив. Энэ хөтөлбөр нь АНУ-н либерал урлагийн их сургуулиудаас гурав дахь, дөрөв дэх жилийн бакалаврын оюутнуудыг Монголд авчирдаг, оюутнууд сонгосон сэдвийн дагуу кредит авдаг бөгөөд эцэст нь судалгаагаа танилцуулдаг. Доктор Шафер-МакДаниель нь хоёр оюутны эрдэм шинжилгээний удирдагчаар ажилласан юм. Лекцийн дараа SIT оюутнууд МАИС –н Академик гүүр хөтөлбөрийн оюутнуудтай уулзаж хоёр талдаа ач холбогдолтой уулзалт болов.